БНАСАУ-ын нисэхийнхэн манайд ирж сургалтад хамрагдлаа

Иргэний нисэхийн ерөнхий газраас Зүүн Хойд Азийн орнуудын COSCAP-ын /Зүүн Өмнөд Азийн Нислэгийн аюулгүй ажиллагаа болон нислэгт тэнцэх чадварын хадгалалтын хамтын ажиллагааны хөтөлбөр/хүрээнд БНАСАУ-ын нисэхийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Манай улсын хувьд бүс нутагтаа нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр тэргүүлэгч орны тоонд зүй ёсоор орох болсон тул энэ удаагийн боловсон хүчин бэлтгэх сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Энэ удаагийн сургалт анх удаа нисэхийн мэдээлэл үйлчилгээний гүнзгийрүүлсэн сургалт болон зохиогдлоо. Сургалтанд хамрагдсан БНАСАУ-ын нисэхийн мэдээлэл үйлчилгээний албаны Ким Чом Чол, Юн Чол нар хамрагдаж өнөөдөр эрхийн бичгээ гардан авсан юм.
Энэ сургалт нь нисэхийн мэдээллийн менежменттэй холбоотой шинэ шаардлагуудыг танилцуулах, мэдээллийг менежментэд нэвтрүүлэх, ирээдүйн ATM-ийн систем болон системд нисэхийн мэдээллийн менежментийн гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлах гэх мэт олон сэдвүүдийг хамран явагджээ.
Үүнээс өмнө өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн манай улсад анхны сургалтыг зохиож байсан бөгөөд эхний сургалтанд 11 хүн хамрагдаж байжээ. Харин энэ удаагийн сургалт нь анхны гүнзгийрүүлсэн сургалт боллоо.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ