2341 грамм алт, монетон эдлэл хилээр оруулахыг завджээ

БНСУ-аас ирсэн КЕ-867 нислэгийн онгоцны зорчигч Монгол улсын иргэн Э 85 сая 800 мянган төгрөгийн үнэтэй үнэт эдлэл хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагчдийн хэлж буйгаар түүний тээшинд 513 ширхэг буюу 2341 грамм алт, монетон эдлэлийг татваргүй барааны шошго бүхий уут, жигнэмэгийн хайрцаг, эрэгтэй хүний гоо сайхны бүтээгдэхүүнд хийж хар цаасанд ороосон байжээ. Уг барааг үнэт эдлэлийн сорьц тогтоох лабораторид илгээн шинжлүүлэхэд 45 ширхэг буюу 498,8 грамм нь алтан эдлэл, 468 ширхэг буву 1842,8 грамм нь монетон эдлэл болох нь тогтоогджээ. Байцаагчид үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ