Ч.Гансүхийн шүүх хурал маргааш болно


Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Ч.Гансүх, Т.Галмандах, Б.Жаргал, Б.Энхбат нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийг маргааш хэлэлцэнэ. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд болох байсан ч шүүгдэгч ШШҮТ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргалын өмгөөлөгч К.Бауржан Улсын дээд шүүхэд хурал давхацсан хэмээн ирэх боломжгүйгээ мэдэгдсэн бол шүүгдэгч, Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг БНСУ-д ахыгаа эмчилгээнд авч явсан тухайгаа шүүхэд мэдэгдсэн юм. Мөн Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Г.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүх хурал давхацсан хэмээн холбогдох баримтаа хүргүүлсэн билээ.Тиймээс шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авснаар хурлыг маргааш хүртэл хойшлуулсан.
Мөн шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалаг ОХУ-ын иргэн Максим Викторович Платоновыг гэрчээр оролцуулах санал гаргасан. Тэгэхээр маргаашийн хуралдаанд ОХУ-ын иргэн Максим Викторович Платоновыг гэрчээр оролцох юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ