МАН-ын нө­лөө бүхий гишүүд МАХН-д элслээ

Энэ хаврын улс төр дэхь бу­жигнаан дахин эхлэв. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва шинэ гишүүдэд батлахыг нь гардуулан өгч, шинээр элсэж буй гишүүддээ талархал илэрхийлсэн байна.

Гишүүнчлэлийн арга хэмжээг зохион байгуулагчид МАН-аас нөлөө бүхий гишүүд нь гарч, МАХН-д элсэж байна гэж байсан ч онцлоод хэлчихээр нөлөө бүхий хүн байсангүй.

Гэхдээ цаашдаа МАН-ын аймаг, дүүргийн даргаар ажиллаж байсан олон хүн МАХН-д элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ