Уулын спортын мастер Ч.Болдбаатар сураггүй алга болжээ

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Ч.Болдбаатарыг эрэн сурвалжилж эхэллээ. Тодруулбал, тэрээр Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай Таван богдууланд авираад буцаж явахдаа осолдсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ар гэрийнхэн нь Ч.Болдбаатарыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр осолдсон тухай дуудлага өгсөн. Тиймээс эрэн хайх ажиллагааг явуулж байна" гэлээ.

Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хайхад онцгой, цагдаагийн алба хаагч нараас гадна мэргэжлийн уулчин хэрэгтэй байгаа гэв.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ