Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга нарыг томиллоо


Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ыг нэгтгэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болгон өөрчилсөн. Тэгвэл уг газрын дарга нарыг томилжээ. Даргаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх, тус газрын бүрэлдэхүүн болох Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хурандаа Н.Ууганбаяр, Мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Х.Доржсүрэн нар ажиллахаар болжээ.
Мөн ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар хошууч О.Амарсанаа, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Н.Очгэрэл, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Э.Халиунбаярыг томилжээ. Харин Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмынэсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа Ц.Баянмөнх, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар хурандаа Д.Энхтөр, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа Н.Батзориг нарыг томилсон гэнэ.
Энэхүү газар нь 125 хүний бүрэлдэхүүнтэй, улсын хэмжээнд байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи , хүний наймаа, зэвсгийн наймаа, мөнгө угаах зэрэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хэрэгтнүүдтэй тэмцэх юм.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ