Чингис хааныг шүтдэг Америк залуугийн хэрхэн дуулахыг сонсоё

АНУ-ын Луизианагийн их сургуулийн оюутан 22 настай Дастин Трилл Ноэль монголчуудын баатарлаг түүхийн шимтэн сонирхдог нэгэн. Гэхдээ тэрээр манай улсад нэг ч удаа ирж байгаагүй юм. Интернэтээр манай улсын түүх, улалмжлалын тухай мэдээлэл олж авдаг гэнэ.

Ноэль өөрийнхөө хамгийн их эрхэмлэдэг хүнээрээ Чингис хааныг нэрлэж түүнийг үлгэрлэн дууриах хүнээ гэж үздэг ажээ. Тэрээр зүгээр л нэг даган дуурайх хүсэлтэй нэгнээс өөр. Учир нь тэрээр Монголын нууц товчоог уншиж, өөрийн хэмжээндээ судалдаг. Энэ тухайгаа ч тэрээр ярьсан бөгөөд “Би Монголд хайртай. Бид ахан дүүс. Харамсалтай нь Америкт Чингис хаан олон хүн алсан гэхээс өөр юм мэддэггүй. Харин миний хувьд Чингис хаан бол ард түмнээ нэгтгэсэн баатар хүн" хэмээн ярьжээ.

Тэрээр Монгол хөгжим, дуунаас эрч хүчийг авдаг тухайгаа ярьж чамгүй сайн дуулдаг болохоо ч бас харуулж бичлэгээ интернэтэд байршуулжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ