"Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна


Хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй Нийгэм Форум хамтран 3 дахь жилдээ хүний эрхийн илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ жилийн эхний лекцийг ХБНГУ-ын Хүний эрхийн институтын удирдах зөвлөлийн гишүүн, дэд захирал, ноён Михайл Виндфур "Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр тавихаар боллоо. Олон нийтэд нээлттэй, тухайн сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой тус арга хэмжээ 2014 оны 2 дугаар сарын 19-ний 15 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болох тул Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ