Евгений Малкин: “Бидний бэлтгэл сайн байгаа”

ОХУ-ын хоккейн шигшээ багийн довтлогч Евгений Малкин өнөөдөр орой Норвегийн үндэсний шигшээ багтай хийх тоглолтод Павел Дацюк, Александр Овечкин тэр гурвын хослол гялалзсан амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлэв.
“Хэсгийн тоглолтуудын үеэр бид талбай дээр нэг хүний давуу байдлаа ашиглаж чадаагүй. Тиймээс дасгалжуулагч маань хослолуудын бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр шийдсэн. Өчигдөр хийсэн бэлтгэлийн үеэр Овечкин, Дацюк бид гурав дажгүй хослож байсан. Тиймээс өнөө орой бид Норвегийн хаалганд шайб оруулах ёстой” хэмээн Малкин ярьжээ.
ОХУ, Норвегийн шигшээ багуудын тоглолт өнөөдөр орой Монголын цагаар 20 цаг 30 минутад эхлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ