Э.Бат-Үүл дарга өвчтэй хүүгийн мэс засалд 5 сая төгрөг хандивлажээ

Монгол Улсад анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран хийхээр бэлтгэж байна. Дөрвөн настай хүү Төмөрчулууны Дэлгэрсайханы мэс заслын өртөг нь 70 сая төгрөг болох бөгөөд аав, ээж ах, дүүс нь энэ мөнгийг цуглуулж байгаа юм. Мэс заслыг энэ сарын 22-нд хийхээр төлөвлөсөн ба аав нь хүүдээ донор болох гэнэ.

Элэгний хатуурал оноштой хүүгийн эмчилгээнд зориулж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Засаг даргын нөөц сангаас таван сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болжээ. Энэ мэс заслыг манайхан БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ