Нийслэлийн хэмжээнд 160 231 толгой малыг шинжилгээнд хамруулжээ

Нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамжийн дагуу нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинзөөвөрлөгдөноржирэхээсурьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо,Багахангайн пост, Налайхын дөрөвдүгээр зөрлөг дэх пост,Баянзүрх, Яармаг, Эмээлт, БаруунтуруунытовчоододНийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24цагааражиллан байнгын хяналт тавьж байна.
Өнөөдрөөс эхлэн Нисэхийн товчоог нэмж ажиллуулах юм. 2014 оны 02-р сарын 15-ны өдрөөс эхлэн Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд тус дүүргийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, ариутгал эко цит, павидон иод зэрэг ариутгалын бодисоор ариутгал халдваргүйтгэл хийж байна. Өнөөдрөөс эхлэн Яармаг, дөрөвдүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар дээр ажиллаж буй товчоо, постонд ариутгалын цэгийг нэмж гаргахаар төлөвлөж байна.Мөн нийслэлийн 9 дүүргийнхэмжээнд мал бүхий1 124өрхийн 160 231 толгоймалыг мал эмнэлгийн үзлэг, тандалт шинжилгээнд хамруулжээ. Одоогоорнийслэлийн хэмжээнд ямарнэгэн өвчний сэжиг болон шинж тэмдэг илрээгүй байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагчид мал эмнэлгийн эмч нартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн “Шүлхий”өвчинтэй тэмцэх заавар болон,маламьтнаасхүндхалдварладаг“Боом”, “Бруцеллёз”, “Галзуу” өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ