Машиндаа нас бараад дөрөв хоносон эрэгтэй хүний цогцос олжээ

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднаас өчигдөр өглөө машин дотроо нас бараад дөрөв хоносон эрэгтэй хүний цогцос олжээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид ажиллан цогцсыг гарган авсан байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс зүүн тийш 100 метр орчмын зайд цасан дунд нэгэн хар бараан өнгийн жижиг тэрэг сүүлийн дөрөв хоног огт хөдөлгөөнгүй зогссон байна.
Тэрхүү автомашиныг анзаарсан өвчтөнүүд эхэндэээвдэрсэн машин байна хэмээн хоорондоо ярилцаж байсан ч дөрөв хоноход байрнаасаа огт хөдлөөгүй байна. Мөн машиныг эргэж тойрч байгаа хүн харагдаагүй учир сэжиг бүхий санагдан эмнэлгийнхээ манаачид хэлжээ.
Ингээд тус эмнэлгийн манаач цагдаад дуудлага өгснөөр өчигдөр 09.30 цагийн үед цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ирж, үзлэг шинжилгээ хийж байгаад талийгаачийн цогцсыг гарган шүүх эмнэлэг рүү зөөвөрлөжээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ