Ч.Баттуулын гомдлыг маргааш хэлэлцэнэ


АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг маргааш хэлэлцэхээр болсон байна. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа юм. Ч.Баттуулын ар гэрийнхэн хэргийн мөрдөн байцаалт хэт нэг талыг барьсан, шаардлагатай олон зүйлийг шалгаагүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд байгаа билээ.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ