Машинд нас барсан эрэгтэй амиа хорлосон байжээ

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдээс өчигдөр өглөө цагдаагийн алба хаагчид автомашиндаа нас барсан хүний цогцсыг гарган авсан талаар манай сайт мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Өчигдөр 09.30 цагт иргэд дуудлага өгсөн.Хэргийн газар дээр очиход “Криста” маркийн автомашин дотор Увс аймгийн харъяат 27 настай эрэгтэй А гэгч нас барсан байсныг олж, хэргийн газрын үзлэг хийгдэж байна.

Талийгаачид хийсэн үзлэгээр ямар нэгэн гадны нөлөөтэй гэдэг тогтоогдоогүй. Харин өөрийнхөө амийг егүүтгэсэн байдалтай байсан.

Тухайн машин уг зогсоол дээр 17-ны шөнө ирж зогссон байдаг. Ингээд 18-ний өдөр иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгасан. Тэгэхээр цогцос машиндаа дөрөв хоносон гэдэг нь ташаа мэдээлэл.

Талийгаач хувийн компанид жолоочоор ажилладаг байсан юм билээ. Амиа хорлох шалтгаан байсан. Гэхдээ энэ талаар хэлэх боломжгүй” гэв.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ