Талийгаачийн цогцсыг өчигдөр Улаанбаатарт авч иржээ

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын Малчин оргилд авиралт хийн, бууж явах үедээ осолдож, эрдэнэт амиа алдлаа.
Монгол Улсын Гавъяат Тамирчин, Уулын спортын Олон Улсын Хэмжээний мастер Лувсандашийн Болдбаатар агсныг Малчин ууланд осолд орж, олон хоног эрэн хайх хүнд өдрүүдэд сэтгэл зүрхээрээ үргэлж бидэнтэй хамт байсан, эмгэнэл илэрхийлсэнхувь хүмүүс, ТББ -ын гишүүд, мэдээг уншиж бусдад түгээсэн хэвлэлийнхэн болон сайхан сэтгэлт ард түмэндээ туйлын их баярлалаа.

Талийгаачийн цогцсыг эрж, олох ажилд оролцсон Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах албаны бие бүрэлдэхүүний өмнө Монголын бүх уулчид, аялагчдын өмнөөс мэхийн ёсолж байна. Ялангуяа Хил хамгаалах албаны Баян-Өлгий аймаг дахь дугаар ангийн Тусгай томилгоот бүлгийн албан хаагчдад тусгайд нь онцлон талархал илэрхийлж байна. Мөн ОУХМ, уулчин Х.Агваанданзан, А. Жанарбек, Ж.Баасанжав нарт Монголын уулын үндэсний холбооны зүгээс гүн талархал илэрхийлье. Талийгаачийг өчигдөр /II.21/ хотод авч ирсэн тул түүний ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлэх, хандив өргөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Монголын уулчдын үндэсний холбоо, Мөсөнд авиралтын спортын холбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ