Тээгч эх болмоор байна

Сайн байна уу? Би 32 настай нөхөртэй 2 хүүхэдтэйгээ 4-үүлээ амьдардаг жирийн нэгэн төрийн албан хаагч. Нөхөр минь хувиараа ажил эрхэлдэг. 2 хүүхдийн том нь 8 настай бага 3 настай би яагаад энэхүү захиаг бичих болсон бэ гэвэл нөхөр бид 2 хүнд их хэмжээний мөнгөний өртэй. Хувь хүнээс хүүтэй мөнгө авчихсан юм, сард хүүнд нь гэхэд 1 сая гаран төгрөг өгнө маш хүнд байна амьдрал. Тэгэхдээ баян хүмүүст бол бага мөнгө л дөө.
Энэ өрийг дарахын тулд надад ийм замыг сонгож тээгч эх болдог юмуу гэсэн санаа орж ирсэн юм. Ингэхийн тулд хаана хэнд хандахаа ч мэдэхгүй л байгаа юм аа. Би яах вэ учраа олохгүй байна. Тээгч эх гэсэн энэхүү зүйлийг хайж явдаг гэж би сонссон юм. Хэрвээ ийм хүмүүс байгаа бол үнэн сэтгэлээсээ надтай холбоо бариарай…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ