Алтан медалийн төлөөх Канад-Шведийн тоглолт эхэллээ

Сочигийн өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөөх тоглолт эхэллээ. АНУ-ын шигшээг 1:0-ээр буулган авсан канадчууд, Финляндын шигшээг 2:1-ээр ялсан шведчүүд ийнхүү өвлийн олимпийн хамгийн том спортын аваргын төлөө өрсөлдөж эхэллээ. Шведүүд 1996 оны Лилихаймер, 2006 оны Турины олимпийн алтан медалийг өөрийн болгож байсан бол Канадын шигшээ 1920 оны Антверпений өвлийн олимпоос 2010 оны Ванкуверийн олимп хүртэлх хугацаанд нийтдээ найман удаа олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.

Ийнхүү хоккейн хүчирхэг хоёр гүрний тамирчид алтан медалийн төлөө өрсөлдөж эхэллээ. Хэн нь ялах бол?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ