Канадын баг олимпийн аварга боллоо

Сочигийн өвлийн олимпийн хамгийн сүүлийн багц медалийн эзэд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн хоккейн алтан медалийн төлөөх тоглолтод Канад Шведийн багууд өрсөлдсөнөөс 3:0-ийн харьцаагаар канадчууд өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Ингэснээр Канадын шигшээ баг олимпийн түүхэнд ес дэх удаагаа аваргалж байгаа бол Шведийн баг гурав дахь удаагаа мөнгөн медалийн эзэд боллоо.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ