Эхийн одонгийн мөнгийг маргаашнаас олгож эхэлнэ

Алдарт эхийн I, II одон­той эхчүүдийн мөнгийг мар­гааш буюу энэ сарын 25-наас олгоно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Эхийн нэгдүгээр одонтой ээжүүд 200 мянга, хоёрдугаар одон­­той эх 100 мянган төг­рөгийг жилд нэг удаа авдаг байхаар болсон.

Тэгвэл ал­дарт эхчүү­дийн одонгийн мөн­гөний сан­хүү­жилтийн ху­ваарийг Нийгмийн ха­ламж үйл­чил­­гээний ерөнхий газраас Сангийн яаманд шил­жүүл­жээ.

Харин Сан­гийн яамныхан одонгийн мөн­гөний санхүү­жилтийг энэ долоо хоногт баг­таан хол­богдох газруудад нь байршуулах аж. Өнгөрсөн жи­­лийн тоо баримтаас үзэ­хэд ма­най улсад нэг ба хоёр­ду­гаар эхийн одонтой 180 орчим мянган иргэн бай­даг ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ