Олимп ярьж, уринтай золгосон өдрүүд

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татаж байсан гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Цаг уур дулаарч, хаврын уринтай золгож буй монголчууд 17 хоног хойд хөршийн Сочи хотноо зохиогдож буй өвлийн XXII олимпийг шимтэн анхаарснаар Плюшенко, Ким Юна, хоккей гээд хүн бүрийн ярих сэдэв болсон. ТВ5 телевиз хот, хөдөөгүй олимпийг шууд дамжуулснаар 2004 оны Афины олимпоос хойш монголчууд тасралтгүй 10 жил цэнхэр дэлгэцээрээ олимпийг шууд үзсэн явдлыг манай сайт онцолж байна.
Үүний зэрэгцээ нэгэн харамсалтай мэдээлэл олны анхаарлыг татаж байсан нь уулын спортын ОУХМ, гавьяат тамирчин Л.Болдбаатар Алтай таван богдын Малчин оргилд охинтойгоо хамт авиралт хийгээд буух замдаа алга болсон явдал байлаа. Тэрбээр энэ сарын 16-ны 23:00 цагийн үед сураггүй болсон учир Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба, хилийн цэргийнхэн, уулчид, нутгийн иргэд хамтран охин Б.Үүрцайхаар нь газарчлуулан эрлийн ажиллагаа зохион байгуулсны дүнд талийгаачийн цогцсыг хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд олсон юм.
Улстөрийн амьдралд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож ойн арга хэмжээний хүрээнд өнгөрөгч долоо хоногт ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркель Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хоорондын хэрэгжүүлж буй ажлуудын талаар болон бүс нутгийн хэмжээнд сонирхсон асуудлаар санал солилцов.
Хавар хаварт идэвхждэг улстөрийн амьдрал УИХ-ын намрын чуулган өндөрлөж харьцангуй нам тайван байна. Цөмийн энергээр дэлхийд тэргүүлэгч Францын Арева группын уулзалтыг эсэргүүцсэн иргэдийн цуглааныг эс тооцвол. Арева группийн төлөөлөгчид УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдтэй хийх байсан уулзалтыг цөмийн энерги, ураны хор уршгаас сэрэмжлүүлэхийн төлөө тэмцэж олон нийтэд үгээ хүргэдэг ТББ-уудаас цуглаан зохион байгуулснаар тасалдуулсан.
“Буянт-Ухаа1” хороолол баригдаж дууссантай холбогдуулан Засгийн газрын зүгээс иргэдээс захиалга авах журмыг нь батлан гаргаад байна. Өнгөрөгч долоо хоногт тус хороололд байр авах хүсэлтэй иргэдийг нэгдсэн мэдээллээр хангахын тулд Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга “Засгийн газрын баталсан журмын дагуу бүртгэлийн үйл ажиллагааны нарийвчилсан журмыг гаргана. Журам ирэх сарын эхээр батлагдчих учраас тэр үеэс захиалгаа авч эхэлнэ. Нийт 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагч, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах журмыг Засгийн газраас баталсан. Төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэд бүгд цахим хэлбэрээр бүртгэлжилтэд хамрагдана.
Бид бүртгэл эхлэнгүүт бүхий л шаардлагатай анкет, өргөдлийн маягтуудыг өөрийнhttp://www.occk.mn/ сайтдаа байршуулна. Урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тооцсон байгаа. Хорооллын хэмжээнд нийт33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тусбүр 252, нийт 756 ширхэг, 33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр252, нийт 756 ширхэг 66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байгаа. Эндээс иргэд боломж, нөхцөлдөө тааруулж, сонголтоо хийнэ. Журамд ахмад настан үр хүүхэд, хамаатан садантайгаа нийлж авах боломжит хэлбэрээр тусгагдсан.Журамд өмнөх Засгийн газрын болон одоо хэрэгжиж байгаа орон сууцны зээлд хамрагдаагүй иргэд хүсэлтээ гаргаж болно. Өөрөөр хэлбэл, хувьчлалаар байр авч байсан иргэд өөрийн өмчлөлөө шилжүүлснээр зээлд хамрагдах хүсэлтээ гаргах эрхтэй болно. Иргэд бүртгэлийнхээ дагуу банкин дээр очиж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд сугалаандоролцох замаар байраа авна.Бид сугалааг санамсаргүй сонгох түүлтийн арга бүхий программаар явуулах ажлыг судлаж байгаа” гэсэн юм.
www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ