Ч.Гансүх нарын хэрэгтэй холбогдуулан Дээд шүүхээс мэдээлэл хийнэ

Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын нийт 13 хүнд холбогдох авлига хээл хахуулийн хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн.

Таван өдөр үргэлжилсэн энэхүү шүүх хуралдаан болон уг хэргийн талаар өнөөдөр 14,00 цагаас Улсын Дээд шүүхийн байранд мэдээлэл хийхээр болжээ. Анхан шатны шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулаад байгаа юм.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ