"Гоё" тарагийг урдаас оруулж ирдэг үү

Хятадаас ирсэн вагоноос танил шошготой олон тооны ундаа, тараг, олон ногооны салат зэрэг бүтээгдэхүүнүүд "халтуурчин портерууд" эгнүүлчихсэн ачих гээд байгаа дүр зураг амралтын өдрүүдээр олны анхаарлыг татаж эргэлзсэн тайлбаруудтайгаар хөвөрч эхэллээ.
Нэгэн жиргээчин ачааны вагоны дэргэдүүр машинтай өнгөрөхдөө мөн энэ гэрэл зургийг гар утсаараа буулгаж амжжээ.
Энэ зураг дээрх үнэхээр "Гоё" тараг мөн гэж үү.
Хэрэвзээ үнэхээр урдаас тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирж эх орондоо үйлдвэрлэсэн мэтээр иргэдээ хуурч борлуулдаг бол тухайн компанид яаралтай шалгалт оруулж үнэн мөнийг тунгааж олон нийтэд зарлах ёстой болов уу.
Энэ бол үнэхээр тоглоом биш билээ.
Нэгэн цагт хилээр оруулж ирэхийг нь хориглож байсан бага насны олон тооны хүүхдийн амийг авч одсон "меламинтай сүү" хэмээгдэж байсан Yeli, MonMilk зэрэг урд хөршийн бүтээгдхүүнүүд Монголын хүнсний зах, дэлгүүрүүдийн лангуун дээр үзэгдэх болсон нь өөрийн эрхгүй эргэлзээ айдас төрүүлж байсныг амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр тархсан эдгээр зургууд улам ч нотлох мэт.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ