Шүүгчдийн цалинг 3-4.1 сая төгрөгөөр тогтоожээ

Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлалаа. Хурлын үеэр шүүгчдийн цалинг хэрхэн тогтоосон тухай мэдээлэл өгөв. Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Дамдин-Од “Шүүгчдийн цалин нэмэгдсэн. Шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр цалинжиж байгаа. Тодруулбал, 3.5 саяаас 4.1 сая төгрөгийн хооронд цалинжиж байгаа. Энэ бол батлагдсан. Шүүгч, Ерөнхий шүүгч гэсэн зэрэглэлээр цалин тогтоосон. Шүүхийн Ерөнхий зөвлөл анх байгуулагдсанаасаа хойш хоёр удаа шүүгчийн цалинг тогтоосон. Эхлээд долдугаар сард шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүгчийн цалингийн нэмэгдэл бол зогссон. Үүнтэй холбогдуулаад 2013 онд батлагдсан шүүгчийн цалингийн төсөвт уялдуулаад энэ дээрх хэмжээнд шүүгчийн цалинг нэмэгдүүлж олгохоор тогтоосон. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын цалинг ямархуу хэмжээтэй байх вэ гэдэг дээр нэлээн том судалгаа явуулж энэ судалгааныхаа үр дүнд бид шүүгчийн цалинг 3 саяаас 4.1 саяын хооронд тогтоосон. Улмаар энэ хэмжээгээр төсвөө хийж УИХ-д өргөн барисан. Ингээд ерөнхийдөө 3 сая орчимд цалингаа тавих бололцооны төсөв УИХ-аас баталж өгсөний дагуу цалингаа авч байгаа” гэлээ.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ