"Арслант" архинд 4 хүн хордож амиа алдлаа

Өнгөрсөн бямба гаригт "Амьдрах ухаан" сургалт, үйлдвэрлэлийн төвд амьдардаг дөрвөн иргэн архинд гүн хордож, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, “Энэрэл” эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас баржээ. Тодруулбал нас барсан иргэд "Арслант" гэх архинд хордсон болохыг цагдаагийн байгууллага тогтоогоод байгаа бөгөөд хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалт, үйлдвэрлэлийн төвд харьяалагдаад удаж байгаа бөгөөд хог түүж амьдралаа залгуулдаг байжээ.
Тиймээс энэхүү архийг үйлдвэрлэсэн хоёр иргэнийг цагдаагийн газраас саатуулан шалгаж, 200 гаруй архийг нь хураан авсан" гэв.
Зарим эх сурвалж тэднийг "Их Монгол" гэх архи ууж хордсон гэж байгаа ч цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн юм. “Амьдрах ухаан” төвд дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, онцгой байдлын байцаагч нарын мэргэжилтнүүдийн баг ажиллаж, үзлэг хийсэн бөгөөд хоол хүнс, усны дээжээс шинжилгээ авсан байна. Мөн тус байранд хоноглохоор ирсэн орон гэргүй хүмүүс хамгаалагч болон төвийн ажилтнуудад байсан архи, согтууруулах ундааг хураан аваад байгаа талаар албаныхан мэдэгдлээ.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ