В.Януковичийн эсрэг хэрэг үүсгэж, эрэн сурвалжилж эхэлжээ

Украины дээд радын гишүүн Арсен Аваков өөрийн фэйсбүүк хуудастаа ерөнхийлөгч Виктор Януковичид олон нийтийн эсрэг цэргийн хүч хэрэглэж ард иргэдийн аминд хүрсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн тухай дээд шүүхийн захирамжийг нийтэлжээ.
Олон нийтийг хамарсан үймээн, мөргөлдөөн үргэлжилсээр өнгөрсөн бямба гаригт Укрианы ерөнхийлөгч Киев хотыг орхин зугатсан юм. Улмаар шоронд хоригдож байсан Юлия Тимошенког Украины Дээд радын шийдвэрээр суллаж ерөнхийлөгч Януковичийг огцруулснаа зарласан.
Экс ерөнхийлөгч Харьков хотод нуугдаж байж магадгүй бөгөөд түүнийг албан ёсоор эрэн сурвалжилж эхэлжээ.

www.bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ