"Аватар"-ыг баривчилжээ

"Аватар" киноны гол дүрээр олноо танил болсон Холливудын жүжигчин Сэм Вортингтон Нью-Йоркийн цагдаагийн газарт саатуулагджээ.

Тэрээр өчигдөр орой 17,00 цагийн ойролцоо найз бүсгүйтэйгээ явахад нь гэрэл зурагчин Шенг Ли гэгч саатуулж тэд багагүй хэрүүл маргаан дэгдээжээ.

Найз бүсгүйнх нь гэрэл зургийг дарлаа хэмээн жүжигчин ихэд ундууцсан нь олны анхаарлыг татаж орхисон бөгөөд улмаар Шенг Лиг цохиод авсан гэнэ.

Энэхүү хэрэг явдал Нью-Йоркийн Гринвичийн ойролцоо болсон бөгөөд цагдаагийн газраас түүнийг хүний биед халдсан гэх үндэслэлээр түр саатуулаад байгаа тухай CNN агентлаг уламжилжээ.

www.bataar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ