Занданшуулсан шарил юу “ярив”

Олон улсын археологичид Аргентиний Льюльяйльяк галт уулнаас 1999 онд 500 жилийн тэртээд амьдарч байсан 15 настай охин, долоон настай хүүгийн занданшуулсан шарил олсон юм байна. “Daily Mail”-д мэдээлснээр эртний индианы инк овгийн охины үхлийн шалтгаан нь уушгины сүрьеэ байсан нь ДНХ-ийн шинжилгээ гээр нотлогджээ. “Охин” хэмээн нэрлэсэн эл шарил уушгины өвчин үүсгэгч нян олон зуун жилийн тэртээгээс өдийг хүртэл хэрхэн хувьссаныг эрдэмтдэд “ярьж” өгсөн гэнэ. Дээрх газрын ойролцоогоос мөн зургаан настай охины занданшуулсан шарил олдсныг судалж, аянганд ниргүүлснийг нь тогтоосон бөгөөд гурван хүүхэд хоорондоо холбоотой байсан хэмээн дүгнэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ