М.Ичинноровыг өмгөөлөл хийлээ гэж шүүхэд өгчээ

Хүний эрхийн хуульч М.Ичинноров сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Г.Алтанхүү гэгч хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хоёр өдрийн турш зодож амь насыг нь хохироосон гэх хэрэг дээр хүний эрхийн хуульч М.Ичинноров стратегийн өмгөөлөл хийж байгаа.

Гэтэл М.Ичинноровыг Г.Алтанхүүгийн нэр хүндэд халдлаа, стратегийн өмгөөлөл хийлээ гэж Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна.

Тиймээс М.Ичинноров одоо тус дүүргийн шүүхэд байцаагдаж байгаа гэнэ. Харин талийгаачийн шүүхийн шинжилгээний хариуг энэ удаад мэдээлсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ