160 мянган төгрөгний хуурамч мөнгө илэрчээ

Сонгинохайрхан дүүрэг дэх нэгэн арилжааны банкинд гүйлгээ хийсэн иргэний боодолтой 20 мянган төгрөгийн дэвсгэртээс найман ширхэг нь хуурамч мөнгөн дэвсгэрт болохыг нь тогтоож, цагдаагийн байгууллага шалгаж байна.
Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байсан хоёр иргэнээс 20 мянгатын хоёр хуурамч дэвсгэрт илэрсэн. Энэ нь ихэвчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкинд гүйлгээ хийж байсан иргэдээс илэрсэн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ