Аль эсвэл хүүхдээ өргөж авбал надад өгөх болов уу?

Би жил гарангийн өмнө гадаадаас ирээд эхнэр болох хүн хайсан хүн байлаа. Хэд хэдэн хүнтэй уулзсан боловч зарим нь надад таалагдсангүй. Заримд нь би таалагдсангүй. Манай нэг найз нэг бүсгүйтэй танилцуулснаар энэ асуудал эхэлсэн юм л даа. Нэг бааранд танилцуулаад хэсэг пиво ууж бүжиглэж буу халж байгаад манай найз яваад өгсөн. Би тэр бүсгүйтэй үлдээд жаахан ярилцаж байгаад буудал орсон юм. Тэгээд асуудал ойлгомжтой шүү дээ. Сар шахуу иймэрхүү байдалтай явж байгаад хоюулаа салахаар шийдсэн.
Хэсэг хугацааны дараа жирэмсэн байна гээд л асуудал болсон. Авахуулахгүй гэсэн. Надтай санамсаргүй байдалтайгаар аав ээжтэйгээ танилцуулсан. Ингээд би хэсэг би өөр газар ажиллахаар болоод яваад холбоогоо таслахаар шийдсэн. Хэсэгтэй холбоогоо тасалсан ч хааяа залгаж ярьдаг байсан. Тэгтэл саяхан төрөөд манай гэрийнхэнд хэлээд бөөн асуудал болсон. Би дотроо хүлээн зөвшөөрөхгүй байсан ч хүүхдийг нь очиж харсан. Гэрлэлтээ батлуулаагүй ч өөрөөрөө овоглуулсан. Төрөхөд нь дэргэд нь байгаагүй ч бичиг баримтыг нь аваад нэрийг хүртэл өгсөн өгсөн. Жаахан хүүхэд болохоор хөөрхөн л байна лээ.
Гэтэл зарим нэг найз нөхөд хамаатан садан тэр хүүхнийг дэмий чамд тохирохгүй. Хэний ч хүүхдийг төрүүлж мэднэ. Чиний хүүхэд мөн юм уу? Өө тэрүүдээ гэх мэт үг нэг биш удаа сонссон. Надаас өмнө миний таньдаг хоёр ч хүнтэй харьцаатай байсан юм байна лээ. Эхнээсээ нэг л сэтгэл дундуур байсан бас яг хайж байсан хүн биш болохоор сэтгэл нэг л дундуур байна. Өөр тйишээ ажил хайж үздэг ч юм билүү? Шүүхээр заргалдаад явбал яваг гэж бодох боллоо. Аль эсвэл хүүхдээ өргөж авбал надад өгөх болов уу? Ямарч байсан тэр хүнтэй нийлнэ гэвэл надаас маш их сэтгэлийн тэвчээр шаардах болох байх. Харааж зүхэлгүй зүгээр сайхан зөвлөөд өгөөч.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ