Бьорндален буугаа хулгайд алджээ

Олимпийн найман удаагийн аварга тамирчин Уле Эйнар Бьорндален олимпод оролцохдоо хэрэглэж байсан винтоов буугаа гэртээ харих замдаа алджээ. Тэрбээр Адлерээс Цюрих хотод тусгай үүргийн онгоцоор нисч иртэл галт зэвсэг нь бусад ачааны дунд байгаагүй гэнэ.

“Би буугаа биатлоны цэнгэлдэх хүрээлэнд битүүмжлүүлээд удалгүй түүнийг онгоцны буудалд хүргэгдсэн гэх мессежийг хүлээж авсан. Бууг маань цаашаа тээвэрлэн хүргэнэ гэсэн баталгааг хүртэл надад бичиж өгсөн юм. Миний сэтгэл ихэд түгшиж байна. Би буугаа алдсан гэдгээ тэмдэглүүлсэн бөгөөд эрэн хайх ажил явуулж эхэлсэн. Гэвч амаргүй байна. Олдох эсэх нь тодорхойгүй юм. Олдохгүй бол хайран юм даа. Асуудал дэгдэх байх” хэмээн Бьорндален өгүүлэв.

Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс спортын галт зэвсгийг биатлоны цэнгэлдэх хүрээлэнд чандлан хадгалж байсан гэнэ. Бэлтгэл хийх үеэр юм уу тэмцээний үеэр түүнийг тамирчдад тавьж өгдөг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ