А.Түмэн-Өлзий: Тэр хүний эхнэрээс би уучлалт гуйж байна

Сүүлийн үед манай олны танил хүмүүс, урлаг соёлынхон фэйсбүүкээр дамжуулан шуугиан дэгдээдэг болжээ. Нэлээд хэдэн дуугаараа олны танил болсон Монгол улсын соёлын тэргүүний ажилтан А.Түмэн-Өлзий саяхан хөдөө орон нутагт уран бүтээлийн аялан тоглолт хийгээд ирсэн. Гэтэл түүний Монгол нутгаа тойрон хийсэ тоглолтоос нь илүүтэй фэйсбүүктээ бичсэн үгс нь хэвлэлийн баатар болгож эхэллээ.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хөх Монгол” принтинг компанийн захирал гэх хэн нэгний мессэжийг олонд дэлгэжээ. Бүр утасных нь дугаартайгаар дэлгэсэнээс нь харахад дуучин бүсгүйг нэлээдгүй эгдүүцүүлсэн бололтой. Ажиглахад компанийн захирал дуучин бүсгүй рүү дотно харилцаа тогтоохоор мессеж бичдэг бололтой.

"Тэр хүний бүх мессежнадад баримттайгаа байна. Намайг тийм дуучин танихгүй шүүхэд өгнө гэж ярилцлага өгсөн байна. Урлагийн эмэгтэй хүнийг яаж ч доромжилж харьцаж болно гэсэн бодолтой иймэрхүү хүмүүст сургамж болох биз.

Би л энэ бүхнийг дэлгэж байгаа болохоос өөр олон эмэгтэй уран бүтээлчдэд ийм байтугай зүйл тохиолддог. Надад тэр хүн зүгээр ийм санал тавьсан бол би ингэж олон нийтэд цацахгүй өнгөрөөх байсан. Тэр хүн намайг өөртэй нь энгийн хүмүүсээс өөр харилцаатай байгаагүйн төлөө надад хорсож миний бүхэл бүтэн Монгол орон даяар тоглох аялан тоглолтын минь ажлыг санаатайгаар үгүй хийх гэж оролдсон. Намайг хүмүүс буруутгаж болно, гагцхүү эмэгтэй хүнтэй ийм байдлаар харилцдаг хүн бага байгаасай гэсэн дээр би дэлгэсэн. Өөрийгөө биш бусад бүх бүсгүйчүүдийн төлөө юм шүү. Харин тэр хүний эхнэрээс би албан ёсоор уучлалт гуйж байна. Адилхан эмэгтэй хүнд ийм мэдээ сонсох эвгүй байгаа байх аа. Би хүнээс зүгээр ивээн тэтгээч гэж гуйдаггүй буцаагаад надад үүрэг хариуцлага гэж том юм байдаг Тэр бол миний дуучин гэсэн мэргэжил юм. Тэгэхээр ариун цагаан үнэн шударгаар урлагт яваа минь хэзээ нэгэн цагт надад үр шимээ өгнө. Би итгэдэг юм. Угаасаа үнэнээр яваа хүнбурууддаг болсон цаг юм даа. Ийм зүйл хийх болсон шалтгаан минь надад дэндүү том учраас нийтэллээ. Эмэгтэй хүнийг хайрладаг хүндэлдэг монгол эр хүнд би хайртай” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ