Экс засаг дарга П.Баярмагнай ИТХ-даа ганцхан удаа суужээ

Нийслэлийн парламент 45 төлөөлөгчтэй. Хоттой холбоотой бүх шийдвэрийг тэд гаргаж, харин Засаг дарга Э.Бат-Үүл гүйцэтгэдэг. Ер нь жижигрүүлсэн Их хурал л даа. ИТХ дотроо намын бүлэгтэй, хуралдааны дэгтэй. Олонх шийдвэрээ гаргаж, цөөнх хяналтаа тавьдаг зарчим хотод яг адилхан үйлчилнэ. Саяхан УИХ-ын Тамгын газраас намрын чуулганы хугацаанд гишүүд хуралдаандаа хэрхэн оролцсон талаарх мэдээллийг дэлгэсэн. З.Энхболдын даргын энэ үйлдэлд бусад гишүүд дургүйцээд, зарим нь гомдоод сүйд болж байгаа гэсэн. Тэгвэл нийслэл ч гэсэн энэ жишгээр, ирцийн мэдээгээ гаргажээ. Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын хуралдаан 12 удаа болсон бөгөөд, таслагчдын тэргүүн эгнээнд экс мэр Г.Мөнхбаяр орсон байна. Түүний хувьд 12 удаагийн хуралдааны ердөө дөрөвт нь суусан байх юм. Гэхдээ түүнээс ч “том толгой”-той төлөөлөгч хотын парламентад бас байна. Тодруулбал Сүхбаатар дүүргийн экс Засаг дарга Б.Баярмагнай 2012 оны долдугаар сард хуралдсан анхдугаар хуралдаанаас хойш бараагаа харуулаагүй гэнэ. Сураг сонсохнээ алс хол АНУ-д суралцаж байгаа аж.Тэрбээр Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороо буюу орон нутгийн сонгуулийн 15 дугаар тойргоос сонгогдсон нэгэн юм.

Б.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ