МАХН-ын дараагийн бай Ардчилсан нам

МАХН дахиад 400 гишүүн элсүүлэх гэнэ. Өмнө нь МАН-ыг муу муухайг нь дуудсаар 200 гишүүн нь гишүүнчлэлээ сэргээлээ хэмээн энэ хаврын уйтгартай улстөрий жаахан ч болтугай амь оруулсан. Чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгийг намдаа хүчээр элсүүллээ, үнэмлэхээ тулгаж өгсөн аль эсхүл сонголтоо хийгээд манай намд элссэн хүнийг араас нь дарамталлаа хавчлаа барилаа гээд хэд хоног л хэвлэлүүдээр шуугисан.
Ер нь элсүүлсэн ч элссэн ч бай тэгтлээ улстөрд жин дарах хүн биш юмсан. МАХН-ын л пи ар бололтой юм. МАХН үнэн яриад байна уу, Д.Дагвадорж үнэн яриад байна уу сонин биш асуудлын цаад учиг нь л сонирхолтой аж. Намаа татан буулгана гэсэн хэдэн дүвчин нөхдүүдээс эмээсэн улстөрийн нам Монгол Улсыг хөгжүүлнэ гэж байх уу. Угаас нэг хүний тодруулбал нэг гэр бүлийн шахуу намын нэр хүнд өсөж гишүүд нь нэмэгдэнэ ч гэж юу байх вэ. Энэ ядмагхан пи ар, тэр нөхөр элссэн элсээгүй гэх хов жив энэ намыг рейтингийг өсгөнө гэдэг юу л бол.
Одоо элсэх 400 гишүүн нь Ардчилсан намын Сүхбаатар дүүргийнхэн гэнэ. Тэгэхээр МАХН-ын ядмагхан пи ар-ын дараагийн бай нь хамтарч засаг байгуулсан Ардчилсан нам юм уу даа.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ