Ариунаа Сүри залуусыг урьжээ

ARIUNAA SURI бренд орчин үеийн загварт Монгол хувцасны онцлогийг шингээж, үндэсний үйлдвэрлэгчдээр бүтээгдсэн загваруудаа олон улсын зах зээлд таниулах зорилготой. Бид Монголын загварын түүхэнд анхдагч болсон олон ажлыг хийж, эхний алхмыг тавьж чадсан гэдгээрээ бахархдаг.

Тухайлбал, 2011 онд "Берлины Загварын долоо хоног", 2013 онд Токиогийн загварын долоо хоног “Mercedes Benz Fashion Week” шоу гэсэн дэлхийн хэмжээний загварын шоунд оролцсоноос гадна 2013 оны зун эх орондоо SS2014 International Naadam festival буюу "Усан дээрх Загварын шоу"-г маш амжилттай зохион байгуулаад байгаа билээ.

Токиогийн загварын долоо хоногийн хувьд уг арга хэмжээ нь дэлхийн 5 том загварын долоо хоногийн нэгт тооцогдож, дэлхийн нэртэй дезайнер, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрүүд цуглан загварын ертөнцийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдгоороо чухал ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээнд бид өнгөрсөн оны 3-р сард оролцон олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд, загварын салбарын худалдааны төлөөлөгчид гэх мэтчилэн 300 гаруй харилцагч, үйлчлүүлэгч нарт ARIUNAA SURI брендээ танилцуулж, хүргэж чадсан юм.

Энэхүү амжилт нь бидэнд 2014 оны “Mercedes Benz Fashion Week Tokyo”-д ч бас дахин оролцох урам зоригийг өгөн, өнгөрсөн 9 сараас эхлэн IC Creative Division-тай хамтран бэлтгэл ажилдаа орж, ирэх 3-р сарын 22-нд Токиод өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар болсноо дуулгахад таатай байна.

Үндэсний загварын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах том ач холбогдолтой энэхүү ажлыг маань дэмжиж, хамтран ажиллахахаар болж буй байгууллага хамт олондоо бид чин сэтгэлийн талархлаа илэрхийлье!

MODEL CASTING

ARIUNAA SURI брэндДэлхийд Тор-5 д багтдаг “Мерседес Benz Fashion Show Tokyo” -д дахин оролцохоор боллоо.
Tokио хотноо 3 сарын 22-нд буюу МБШоуны сүүлийн өдөр Shibuya, Hikarie Hall –ийн тайзнаа алхаж Монголынхоо нэрийг гаргах томоохон нэр хүндтэй Загварын Шоунд Монголын нийт чадварлаг Загвар өмсөгчид болон залуусыг урьж байна.

Уг шалгаруулалт маань 2 үндсэн зорилготой явагдах юм. Үүнд:

1.МБТШоуны загварын тайзан дээр алхах

-Эмэгтэй модел – 175 аас дээш өндөртэй
-Эрэгтэй модел – 180см-ээс дээш өндөртэй

2.МБТШоуны Каталогны Зураг Авалтанд оролцох

-Эмэгтэй моделөндөр харгалзахгүй/ манай загварын чиг хандлагд таарсан өвөрмөц төрх
-Эрэгтэй модел өндөр харгалзахгүй/ манай загварын чиг хандлагд таарсан өвөрмөц төрх

Тайлбар:

Каталогны Эрэгтэй модел:

-Бид өөрийн брэндийн чиг хандлагад тохирсон өвөрмөц, урт шулуун үс, сахал, өндөр хамартай гэх мэт онцлогтой төрхийг бид хайж байна.

-Каталогны эмэгтэй модел:

Мөн адил өөрийн брэндийн чиг хандлагад тохирсон өвөрмөц, урт шулуун үс, цэвэр арьстай, шулуун өндөрдүү хамартай гэх мэт төрхийг хайж байна.

-Бүх моделууд маань ComCard, High Heels,бие барьсан Dress – тэй ирэхийг хүсэж байна.

Хаана: Монгол Улсын Филармони

Хэзээ: 3-р сарын 1-ний 12 цагт
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/ariunaasuri
Утас: 976-7722-0101

СЭТГЭГДЭЛ БИЧИХ