Турахыг хүсвэл “Тетрис” тогло

Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс дуршлаа дарахын тулд “Тетрис” тоглоомоор гуравхан минут тоглоход л болно. Их Британийн Плимутын их сургуулийн сэтгэл судлаачид судалгаа явуулаад ийм дүгнэлтэд хүрсэн байна. Туршилтад оролцогчдыг хоёр хэсэгт хуваасан бөгөөд нэг хэсэг нь гурван минутын туршид “Тетрис” тоглосон бол үлдсэн хэсэг нь зүгээр сууж байсан гэнэ. Дараа нь тэднээс асуулга автал тоглоом тоглосон хүмүүсийн хоолны дуршил нөгөө хэсгээсээ 24 хувиар бага байсан аж.

Судлаачдын үзэж байгаагаар “Тетрис” тухайн хүний уураг тархийг сатааруулдаг байна. Ингэснээр гоё амттай хоол идэх бодол толгойд орж ирэх завдал гарч ирдэггүй гэнэ. Сэтгэл судлаачид мөн “Тетрис” тоглоом согтууруулах ундаа болон никотины хамаарлаас ангижруулахад тусална хэмээв. “Тетрис” тоглоомыг Оросын программист Алексей Пажитнов 1984 онд зохион бүтээжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ