“Аргагүй амраг”-ийн нууц задарлаа

“Хүүхэд ахуй наснаасаа үерхэн, нөхөрлөжнэг голд тоглож өссөн дурлалт хосууд.
Тэдний хайр сэтгэлийг хагацаах гэсэн буруу санаатан. Гэсэн ч“Аргагүй амраг” үл хагацна”.
Энэ санааг илэрхийлсэн СТА уртын дууч Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа нарын тоглосон “Аргагүй амраг тун удахгүй ...” гэсэн сурталчилгаа чухам юуг илэрхийлсэн юм бол.
Сурталчилгаанаас харахад уран бүтээлчид үзэгч сонсогчиддоошинэ уран бүтээлээрээ бэлэг барих нь тодорхой байсан. Харин кинонд тоглосон уу? Шинэ клип үү ...
Тэгвэл энэхүү “Аргагүй амраг тун удахгүй...”хэмээх сурталчилгааны нууц задарлаа. МУСТА уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар "Аргагүй амраг" нэртэй өөрсдийн бие даасан анхны ардын дуунуудаас бүрдсэн этник тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхээр аль хэдийнбэлтгэлдээ оржээ.
Тоглолтод“Язгуур” цомгийн уран бүтээлүүд болох монголын түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэрлэн харагдана”, “Бор торгон хантааз”, “Торой банди”, “Сүнжидмаа”, “Ламбугайн нулимс”, ”Аргагүй амраг”, “Юндэн Гөөгөө Сийриймаа”, “Говийн өндөр”, “Саруул тал” гэх мэт монгол язгуурыг илтгэхуран бүтээлүүд дуулагдахюм.
Тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Морин хуурын чуулгатай хамтран ардын болон уртын дуунуудыг дуулах бол хоёр дугаар хэсэгтээ этник хэв маягын уран бүтээлүүд нь тоглогдох юм байна.
Бие биенийхээ аргагүй амраг болсон уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж “Аргагүй амраг” баярынтоглолтооТусгаар тогтнолын ордонд 03 сарын 08-ны өдөр 15 цагаас, V.I.P тоглолтоо 03 сарын 08-ны орой 19 цагаас Чингис зочид буудлын “Тэмүүжин” ресторанд тоглож бүсгүйчүүд, ээж нартаа бэлэг барих нь ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ