Ирвэс хотын иргэдийг айлгаж байна

Энэтхэгийн Мейрут хотод нэгэн ирвэс орж ирээд дор хаяж зургаан хүнийг барьж, ноцсон байна. Энэ адгуус тус хотод нэвтрээд хэд хонож байгаа ч түүнийг барих гэсэн оролдлогууд одоогоор амжилт олоогүй гэнэ.
Эхлээд ирвэсийг цэргийн эмнэлгийн хоосон өрөөнөөс олжээ. Гэвч зэрлэг амьтан өөрийг нь нойрсуулагч сумаар онож унтуулах гэсэн боловч зугтаж амжсан аж.
Улмаар ирвэс кинотеатраар айлчилсан бол дараа нь орон сууцны байшингаар морилов. Ингээд эрэн хайх албаныхан түүний ул мөрийг алджээ. Хотод ирвэс орж ирсэн тул бүх сургуулиуд, коллежууд хаагджээ. Ард иргэдэд аль болох гадагшаа гарахгүй байхыг сануулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ