33 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал оруулжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 2013 онд ЭМТ-501.1 буюу статистикийн сарын мэдээгээ огт өгөөгүй, сар бүр тогтмол өгч хэвшээгүй хувийн эмнэлгүүдийг дүн мэдээгээ гуравдугаар сарын 20-ны дотор өгөхийг шаардсан байна. Дурдсан хугацаанд мэдээгээ өгөхгүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Өнгөрсөн оны статистик мэдээгээ Эрүүл мэндийн газарт хүргүүлээгүй 50 сувилал, уламжлалт эмчилгээний 15, шүдний 62, хүүхдийн 22, арьс БЗХӨ-ний ес, чих, хамар, хоолойн ес, нүдний хоёр, бусад 30, нийт 222 эмнэлэг байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, сунгуулаагүй 33 эмнэлэг байгаа аж. Тэдгээрийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тусгай зөвшөөрлийн комисст оруулжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ