Найз залуудаа хэлж болохгүй үнэн

Ихэнх охид бүсгүйчүүд хэтэрхий илэн далангүй байдлаасаа болж найз залуутайгаа харилцагаа муутгадаг. Тэгвэл зарим зүйлийн талаархи асуудлыг мартаад дуугүй өнгөрөөх хэрэгтэй. Жижигхэн асуудлаас болж найз залуу эсвэл нөхөртэйгөө “хэрүүлийн алим” хувааж идмээргүй байгаа биз дээ.

1.“Би чиний.............. дургүй.” (биеийн хэсэг болон зуршил)

Охид бүсгүйчүүд хэлж болохгүй гэдгийг мэдсээр байж заримдаа хэлчихдэг. Тэгвэл нөхөр болон найз залуугийнхаа зуршил болон биеийн өө сэвийг нь тодотгон хэлээд хэрэггүй. Хэлмээр байвал тохиромжтой цаг, нөхцөл байдлыг хүлээж байж хэлэх хэрэгтэй. Мэдээж биед байдаг төрөлхийн зүйлийг хайрт чинь өөрчилж чадахгүй шүү дээ. Хэрэв найз залуугаа илүү булчинлаг болгохыг хүсэж байгаа бол “Фитнесс-т яв” гэхээсээ илүү хамтдаа явъя гэж хэлээрэй. Хайрт чинь баярлах нь гарцаагүй.

2. Гэр бүл болон найзуудыг нь шүүмжилж болохгүй

Чи гэрлэсэн бол түүнийхээ бүхий л сул талыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдий чамд түүний ээж нь яршигтай үгэлдэг ч гэсэн найзууд нь чамайг үргэлж сонжсон эсвэл “муухай” хардаг ч гэсэн тэвчээд өнгөрөх хэрэгтэй. Хайртынхаа төлөө жаахан ч гэсэн зүйлийг тэвчээд өнгөрөх хэрэгтэй биз дээ.

3. Миний экс найз залуу ингэж хийдэг байсан

Экс найз залуугийнхаа талаар юу ч яриад хэрэггүй. Ганц ч үг хэлэх хэрэггүй. Түүнийгээ гомдоогоод хэрэггүй шүү.

4. “Чи ор хөнжлийн ажилдаа сул юм”

Эрэгтэй хүн загас наадуулахдаа муу байсан ч гэсэн хамаагүй хэлж болохгүй шүү. Хэлж байснаас хамтдаа туршиж үзэх хэрэгтэй.

5.Найз залуу эсвэл нөхрөөсөө нууж болохгүй зүйл

Өөрийнхөө талаар нууж болохгүй. Өнгөрсөнөө хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн амьдралаа бүгдийн биш ч мэдэх хэрэгтэй асуултын хариултыг нь хэлж байгаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ