Б.Цэдэн-Ишийг архины хордлогоор нас барсан гэх дүгнэлт гарчээ

Найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсан гэх талийгаач Б.Цэдэн-Ишийг архины гүн хордлогоор амиа алдсан хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Талийгаач эмэгтэйг архины гүн хордлогоор амиа алдсан гэх шүүх эмнэлгийн гурван удаагийн дүгнэлт гарсан.
Тэгэхээр Г.Алтанхүү түүний үхэлд нөлөөтэй эсэхийг шалгаж байна.
Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү талийгаачийг хоёр удаа зодож биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон. Тиймээс Г.Алтанхүү нь түүний үхэлд нөлөөгүй байлаа ч зодож гэмтэл учруулсан хэргээр хэрэг үүсгэх байх. Юутай ч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахаар шийднэ” гэлээ.
Баттай сурвалжийн мэдээлснээр, талийгаач эмэгтэй амиа алдахаасаа өмнө гурав хоногийн турш архи уусан байна. Энэ нь түүний үхэлд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ