Ц.Батболд: М.Ичинноровт эрүүгийн хэрэг үүсгээгүй

Хүний эрхийн хуульч М.Ичинноров найз залуугийнхаа гарт амиа алдсан Б.Цэдэн-Ишийн хэрэгт өмгөөлөл үзүүлж буй.
Үүнийх нь төлөө Г.Алтанхүүгийн гомдлын дагуу хуулийн байгууллагаас өөрийг нь сэжигтнээр тооцон, эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн М.Ичинноров мэдээлсэн юм. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболдоос тодруулахад “М.Ичинноров өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдээлсэн. Энэ бол ташаа мэдээлэл.
Г.Алтанхүү гэгч нь шүүхээр гэм буруутайг минь тогтоогоогүй байхад М.Ичинноров мэдээлэл цацаж, нэр төрд минь халдлаа” гэж гомдол гаргасан.
Гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас М.Ичинноровоосхэд хэдэн удаа байцаалт авсан. Түүнээс биш М.Ичинноровыг сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудалд байхгүй” гэлээ.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ