Хууль зүйн дэд сайд сэтгүүлчидтэй уулзлаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвөөс сэтгүүлчдэд зориулсан ээлжит чөлөөт уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа.
Чөлөөт уулзалтын сэдэв Цагдаагийн албаны тухай болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль байсан бөгөөд уулзалтад Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд нар оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Чөлөөт уулзалт нь Цагдаагийн албаны тухай хуулийн ерөнхий ойлголт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай болон цагдаагийн албаны тухай хуулийн зохицуулалтын онцлог, цагдаагийн байгууллагын бүтцийн шинэчлэл гэсэн сэдвийн хүрээнд явагдсан.
Уулзалтын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд нар хариулт өгч сэтгүүлчид нэмэлт мэдээлэл авсан юм.
Б.Танан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ