Г.Бадамрагчааг шүүх хурал болно

Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа Г.Бадамрагчаагийн хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болно.

Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгасан байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дугаар зүйл заалтаар буруутган шүүж байгаа юм.

www.bataar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ