Бизнес эрхлэгчидтэй уулзаж, жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймгийн бизнес, аж ахуй эрхлэгчдийн төлөөлөлтөй уулзаж тэдний өмнө ямар асуудал тулгарч байна, төрийн ямар хүнд суртал ажилд нь саад болж байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож ярилцлаа. Баялаг бүтээгчидтэй хийсэн энэ уулзалтад Орхон аймагт бизнес эрхэлж байгаа 70 орчим компанийн төлөөлөл оролцлоо. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд “Импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нь чухал. Гадаадаас хямд үнээр авсан бараа бүтээгдэхүүнийг Уулын баяжуулахЭрдэнэт үйлдвэрт өндөр үнээр нийлүүлж байсан шахааныбизнесийг цэгцэлж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих ажлыг Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлага сайн эхлүүлж үр дүнд хүрч байна. Энэ нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд боломж” гэдгийг онцолж байлаа.
Дараа нь Ерөнхий сайд Эрдэнэт хотын зарим жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Ган хайлуулах “Ора металл” ХХК нь 2004 онд ашиглалтад орсон бөгөөд 100 орчим ажиллагсадтай, жилд 5000 тн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.
Харин Кабель утасны “Эрдмин” үйлдвэр жилд 2000 тн зэсээр төрөл бүрийн кабель болон бусад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улсын хэрэгцээг бүрэн хангаж чадах хүчин чадалтай гэж байлаа. “Мөнхийн цагаан жим” маскны үйлдвэр энэ оны эхнээс ашиглалтад орсон бөгөөд Эрдэнэт үйлдвэр гадаадаас маск худалдаж авахаа больсон байна.Эднийх өдөрт 3-5 мянган маск үйлдвэрлэдэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ