Долларын төгрөгтэй харьцах ханш буурлаа

Монголбанкны ханшаар өчигдөр ам.долларыг 1725 төгрөгөөр авах, 1753 төгрөгөөр зарах ханштай байсан бөгөөд арилжааны банкнуудын хувьд нэг ам.долларыг 1733 төгрөгөөр авч, 1753 төгрөгөөр зарж байна.

II сард тогтмол өсөлттэй байж, 1800 төгрөгт хүчр байсан ам.долларын ханш ийнхүү буураад байна.

Арилжааны банкууд өчигдөр гурван удаа валютын үнээ шинэчлэн тогтоож бууруулсан ба Монголбанкнаас интервенц хийж ийнхүү 50 орчим төгрөгөөр бууруулсан бол өнөөдрийн дүн мэдээгээр дахин бага зэргийн бууралттай байна.

www.bataar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ