Найруулагч Г.Бадамрагчаа нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа Г.Бадамрагчаагийн хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцлээ.

Шүүх хуралд Ерөнхий шүүгчээр Ё.Цогтзандан, шүүхийн бүрэлдэхүүнд А.Алтанхуяг, С.Батгэрэл нар оролцсон байна.

Хуралдаанаас О.Цэнгэл, Г.Бадамрагчаа нарын гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байна.
Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон цагдан хорьсон байдаг.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ