Дамбын Хишгээгийн хүүгийн хурал хойшиллоо

Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжин “Эра” төвийн багш Д.Солонгыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан.

Үүний улмаас Д.Солонгын нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн байдаг.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч ирэх сарын 14 хүртэл хойшиллоо.

Учир нь шүүх хурлын үеэр Х.Энхжин “Өмгөөлөгч байхгүй. Өмгөөлөгч автал хурлыг хойшлуулж өгнө үү” гэжээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч ирэх сарын 14 хүртэл хойшлуулсан байна.

Д.Солонго Х.Энхжинд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ