Шүүгчийн ёс зүйн дүрэмд өндөр шаардлагыг тусгажээ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталлаа. Уг ёс зүйн дүрмийг нийт шүүгчдээр хэлэлцүүлж, хуульчдын өөрөө удирдах ёсны болон холбогдох бусад байгууллагуудаас саналыг авсны эцэст Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны нийт гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэжээ.

Санал хураалтад оролцсон шүүгчдийн 97.3 хувь нь шинэ ёс зүйн дүрмийг дэмжсэн болохыг Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталгаажуулсан байна.

Шинэ ёс зүйн дүрэм 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд уг дүрэмд нийгэм, олон нийтийн зүгээс шүүх, шүүгчид тавигдаж буй өндөр шаардлага, итгэл хүлээлтийг тусгасан ажээ.

Дээрх ёс зүйн дүрмийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар нийт шүүхүүд өөрсдийн мэдээллийн самбар, цахим хуудсанд байршуулж танилцуулах юм байна.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ