Бостоны террорын ажиллагааг хэн зохион байгуулсныг Жохар Царнаев мэдүүлжээ


Саатуулагдах үедээ шархадсан 19 настай Жохар Царнаев өөрийн ах Тамерлиныг Бостоны марафон гүйлтийн үеэр террорын халдлага үйлдэх хэргийг зохион байгуулж, өдөөсөн хүн гэдгийг мөрдөн байцаалтын үеэр нотолсон байна. Тэд хоёулхнаа ажилласан бөгөөд өөр бусад террорын байгууллагатай холбоогүй байсан гэж тэр бас мэдүүлжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн дурдаж байгаагаар, Жохар Царнаев шоронгийн эмнэлэгт байгаа бөгөөд хоолойндоо сүрхий шарх авснаас болоод одоо болтол тусгай албадын ажилтнуудтай ярьж чадахгүй байгаа ажээ. Тэр дохио зангаа, бичгээр харилцдаг байна.
Үгсэн хуйвалдсанаар хүмүүсийн амь насыг бүрэлгэж, зэвсэг хэрэглэн биед нь гэмтэл учруулсан хэргээр дөрөвдүгээр сарын 22-нд түүнийг яллагдагчаар татсан юм. Түүнд цаазаар авах юмуу, бүх насаар нь хорих ял оноож магадгүй нь нэгэнт тодорхой болж байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд Бостонд марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт болсноор гурван хүн амь үрэгдэж, ойролцоогоор 180 хүн бэртэж гэмтсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ